ЯАГААД АЖЛЫН ХУВЦАС ГЭЖ?
ЯАГААД АЖЛЫН ХУВЦАС ГЭЖ?

2022-03-14 06:49

#Та_үүнийг_мэдэх_үү?


Барилгын талбай зэрэг олон мкв ажлын орчны эргэн тойронд аюул эрсдэл их байдаг тул ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй аюулаас хамгаалах нь ажил олгогчдын амин чухал анхаарал хандуулах зүйлсийн нэг. Тод харагдах #ажлын_хувцас бол хамгаалах хэрэгслийн чухал үзүүлэлт юм.


1964 оноос Их британи улсын Глазгоу хотын төмөр замын засварын ажилтнуудад тод харагдах ажлын хувцсыг хэрэглэж эхэлжээ. Тэр цагаас хойш ажлын хувцасны стандартуудын нэг нь хурц өнгөтэй, тод харагдахуйц байх болжээ.


Тод өнгийн ажлын хувцас өмссөн ажилтанг жирийн хувцастай хүнээс 3 секундээр хурдан хугацаанд олж хардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Ажилтнууд цацруулагчтай хантааз, цамц зэргийг өмсөх нь манантай өдөр, өглөө үүрээр, үдэш бүрэнхийд зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ажилтныг илүү сайн харагдахад нь тусална. Түүнчлэн өвлийн бүүдгэр өдрүүдэд, ялангуяа гэрэл муутай барилгын ажлын талбайд барилгын ажилтнууд бүх л талаасаа гэрэл цацруулагчтай хувцас өмсөх хэрэгтэй.


#Өнгө:

Өнгө бүрийг өөр өөр зорилгоор ашиглана.

Шар өнгө бол янз бүрийн орчинд хамгийн тод харагддаг өнгө учир ажлын хувцасанд шар өнгийг илүү ихээр ашигладаг байна. Улбар шар өнгийг далайд илүү ашигладаг, учир нь улбар шар өнгө нь хөх болон саарал өнгөнөөс илүү тод ялгарч харагддаг зэргээр өнгөний сонголт мөн чухал зүйл юм.


#Хэмжээ:

Ажлын нөхцөлд тохирсон байхаас гадна ажлын хувцас нь биед яг таарсан байх хэрэгтэй. Мөн цацруулагчийн хэмжээ, дизайн ч гэсэн хүний биеийн хэмжээ, дүр төрхийг тодотгож харагдуулахаар байх ёстой. Өөрөөр хэлбэл цацруулагчтай хувцасыг нь эхэлж харсан жолооч таныг хүн байна гэдгийг төвөггүй мэдэхээр хийгдсэн байх ёстой. Хэрэв хувцас хэтэрхий том, хэтэрхий урт байвал хачирхалтай унжсан зүйлийг хүн байна гэж харж чадахгүйд хүрч, аюул эрсднлээс сэргийлэх үндсэн зорилго алдагдах болно. Мөн томдсон хувцас нь машин тоног төхөөрөмжид хавчуулагдах, бүдэрч тээглэх зэрэг илүү их эрсдлийг дагуулах учир яг таарсан хувцасыг сонгох нь чухал юм."

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл