ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

2022-03-30 04:18

Яагаад тохирлын гэрчилгээтэй байх ёстой гэж?   

⛑ ХАБЭА-ын тухай хуулийн 15.4-т "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй." гэж заасан байдаг.      

Өөрөөр хэлбэл ОУ-ын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн , тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн авбал тухайн бүтээгдэхүүний чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч (захирал та) дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан чанарын баталгаа буюу #тохирлын_гэрчилгээ гэж юу вэ? - Тухайн бүтээгдэхүүнийг стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулах зорилгоор эрх бүхий тусгай байгууллагаас хийсэн туршилт, судалгааны үндсэн дээр гаргасан чанарын баримт бичиг юм.

Учир нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл нь энгийн нэг цамц биш, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах зүйл юм шүү дээ. Иймд захирал та заавал ОУ-ын сатндартад нийцсэн, тохирлын гэрчилгээгээр баталгаажсан чанартай хувцас, хэрэгсэл сонгон хэрэглээрэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл